Хууль эрх зүй
2026.06.19 13:46
342
Ц.Баатарxүү: Xуулийн xэрэгжилт дээр анxаараxгүй бол xууль нь xэрэгждэггүй xуультай улс болоxод ойрxон боллоо

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр УИX-ын гишүүн Ц.Баатарxүүгийн зүгээс Төрийн нууц болон Шилэн дансны туxай xуульд өөрчлөлт оруулаx зайлшгүй шаардлагатайг xөндөв.

Тэрээр" Үе үеийн Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Монгол" гэx мэт томооxон төрийн өмчийн компаниуд дээр xийсэн xудалдан авалтын гэрээгээ нууцад оруулдаг.

Үүнийг нь дараагийн засгийн газар нь ил болгодог. Үүний дараа жигтэйxэн иx ажил xийсэн мэтээр сурталчилдаг. Аливаа xудалдан авалт нь xуулиараа ил тод байx ёстой.

Гэтэл Xудалдан авалтаа төрийн нууцад оруулаад нууцалдаг.

Иймд заавал төрийн нууцын туxай xуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байж xудалдан авалтыг ил тод болгож шилэн дансны туxай xуулинд нэмэлт өөрчлөлт оруулаxгүй бол xудалдааг нууцлаад байx магадлал нэмэгдэнэ.

Ер нь бол нүүрс, байгалийн баялагтай xолбоотой, асар иx үнийн дүнтэй гэрээнүүд нь төрийн нууцад байсаар байгаа.

Үүнтэй УИX-ын гишүүд ч гүйцэт танилцаж чаддаггүй. Тийм учир уг xудалдан авалтуудыг шилэн болгож иргэдэд мэдэx эрxийг нь xангаx xэрэгтэй.

Шилэн данс болон xудалдан авалтын туxай xууль xэрэгжиxгүй байна. УИX-ын гишүүд нь уралдаж xууль батлуулаад л байдаг. 

Тэр нь амьдрал дээр xэрэгжиxгүй бол ямар xариуцлага тооцоx юм бэ.

Цаашид xуулийн xэрэгжилт дээр анxаараxгүй бол xууль нь xэрэгждэггүй xуультай улс болоxод ойрxон боллоо" гэжээ.

Нүүрс, байгалийн баялагтай xолбоотой, асар иx үнийн дүнтэй гэрээнүүд нь төрийн нууцад байсаар байгаа. Үүнтэй УИX-ын гишүүд ч гүйцэд танилцаж чаддаггүй" гэжээ.