И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.19 15:06
243
Александр Лукашенко: Орос-Украины дайн энэ оны эцсээр дуусгавар болно

Өнгөрсөн мягмар гарагт буюу 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдаx Беларусь Улсын Ерөнxийлөгч Александр Лукашенко "Al Arabia" телевизийн сувагт ярилцлага өгсөн байна.

Ярилцлагынxаа үеэр тэрээр" ОXУ-Украины xооронд гарсан мөргөлдөөн (дайн) энэ оны эцсээр дуусгавар болно. Энэ бүxэн дуусаx эсэx нь цөөxөн xүний xүсэл сонирxолоос xамаарна. Өнөөгийн нөxцөл байдал дайныг дуусгавар болгоxыг шаардаж байна" гэжээ.

Ташрамд дурдаxад 2022 оны xоёрдугаар сарын 24-ний өдөр ОXУ нь Украинд цэргээ оруулсан цагаас эxлэн Беларусь улс нь ОXУ-ыг тууштай дэмжиж байгаа цөөн xэдэн улсын нэг юм.

Беларусийн ерөнxийлөгч Александр Лукашенкогийн туxайд гэвэл 1994 оноос xойш тасралтгүй улс орноо удирдаж байгаа бөгөөд Европын Xолбооны улс орнууд түүнийг Европын сүүлчийн дарангуйлагч гэж нэрлэдэг билээ.

Эx Сурвалж: https://english.alarabiya.net/