И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.19 15:33
192
Анxаар: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Зургаадугаар сарын 19-20 нд шилжих шөнө Улаанбаатар хот орчим, Орхон, Сэлэнгэ Хэнтийн баруун хэсгийн хөрсөн дээр 0 xэмийг давж цочир хүйтэрнэ.

Дундговь болон Өмнөговь аймгийн хойд хэсгээр өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүснэ.

Хэнтийн хойд хэсгээр хүйтэн бороо, өмнөд хэсэг болон Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулав.

Улаанбаатар хот орчмоор үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүсэн, өдөртөө 8-10 xэмийн дулаан байна