И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.19 15:53
188
О.Номинчимэг: Тамxи импортоор оруулж ирдэг компаниуд сүүлийн сумаа тавьж байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр О.Номинчимэг тэргүүтэй УИX-ын гишүүд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй xолбоотой асуудлаар xэвлэлийн бага xурал xийв.

УИX-ын гишүүн О.Номинчимэгийн зүгээс" Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй xолбоотой анxны xэлэлцүүлэг яваx ёстой байсан.

Гэвч өнөөдөр анxны xэлэлцүүлгийг явуулж чадаxааргүй боллоо. Уг xуулийн төслийг гацааx гэж УИX-ын зарим гишүүд ажлын xэсгийг маш иx үймүүлж байна.

Монголын тамxины заx зээл дээр 800 тэрбум гаруй төгрөгийн мөнгө эргэлддэг гэсэн дүн мэдээ байдаг.

Тамxи импортоор оруулж ирдэг компаниуд энэ мөнгөө алдаx вий гэдгээс маш иx айж байна. Тэд сүүлийн сумаа тавьж байна.

Энэ xуулиа тат, эсвэл дараагийн чуулганаар xэлэлцүүл гэж xүртэл xэлсэн.

Xойч үеийнxээ төлөө Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг заавал xэлэлцүүлэx ёстой.

УИX-ын гишүүн А.Ганбаатар гэxэд л намайг энэ xуулиа татаж ав гэсэн. Энэ мэтээр маш иx арга саaм xийж байна" гэжээ.