

Хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийн дунд хүлээлт үүсгэдэг “HR Event & Networking” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хүний нөөц, бизнесийн салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулсан онцлох үдэш боллоо.
Арга хэмжээнд хүний нөөцийн мэргэжилтнүүд, менежерүүд болон удирдах түвшний 300 гаруй төлөөлөл оролцож, салбарын сүүлийн үеийн чиг хандлага, байгууллагын хүний нөөцийн шинэ шийдлүүдтэй танилцан, мэргэжлийн хүрээллээ өргөжүүлж, туршлага солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

Арга хэмжээг Zangia.mn-ийн Бүтээгдэхүүн хөгжил хариуцсан захирал Б.Хосчимэг нээж үг хэлсэн бөгөөд ажил олгогч байгууллагуудад хүний нөөцийн өдөр тутмын процессыг олон салангид системээр бус, нэг дата төвтэй нэгдсэн экосистемээр удирдах боломжийг бүрдүүлж буйZangia.mn-ийн шинэчлэлийг танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү хурдан, цэгцтэй, дата суурьтай, үр ашигтай болгоход чиглэж буйгаараа онцлог юм.

Арга хэмжээний үндсэн илтгэгчээр Иксекон ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Болорбат оролцож, “Уг нь зөв” сэдвээрилтгэл тавилаа. Тэрээр Алсын хараа, стратегийг бодит үрдүнд хүргэхийн тулд байгууллага санхүү, зах зээл, дотоодүйл явц, сургалт хөгжлийг тэнцвэртэй удирдах шаардлагатайг онцолсон бөгөөд өөрийн туршлага, бодит жишээн дээр тулгуурлан оролцогчдод үнэ цэнтэй ойлголт өгсөн юм.

Дараагийн үндсэн илтгэгчээр Макс Группийн Хүний нөөцийн газрын захирал Д.Нямлхаажав “Хүн төвт хамтын үнэ цэн: Байгууллагын соёлоос нийгмийн нөлөөлөл рүү” сэдвээр илтгэл тавьж, байгууллагын соёл, ажилтны оролцоо, хүн төвт менежмент болон байгууллагын нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар онцлон ярилцлаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага болонхүний нөөцийн удирдах түвшний төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал PC Mall, Sain International, Алтан Жолоо ИмпексХХК, Ард Даатгал ХК, Барловорлд Монголиа ХХК, БичилГлобус Финанс ББСБ ХХК, Ви Групп, Голомт Банк, ГурванБухат Групп ХХК, Дархан Эрхэт Майнинг ХХК, ЖемИнтернэйшнл ХХК, Их Говь Энержи ХХК, Кэй Эй МайнингХХК, Макс Групп, МИГ Даатгал, Монгол Телевиз ХХК, Моннидер ХХК, Монос Улаанбаатар ХХК, Ноён Уул ЭрдэнэХХК, Номин Трейдинг ХХК, Номин Холдинг ХХК, НутгийнБуян Групп ХХК, Нью Прогресс Групп, Сүү ХК, ТээвэрХөгжлийн Банк, Хан Алтай Ресурс ХХК, Хөгжил ТрейдХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ.

Арга хэмжээний ивээн тэтгэгч байгууллагаар
