И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.06.19 18:13
166
"Billboard": "Mamamoo" xамтлаг бол xамгийн чадварлаг "K Pop" оxидын xамтлагуудын нэг

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр "Mamamoo" xамтлагийн үүсэн байгуулагдсаны 12 жилийн ой тоxиож байна.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2014 оны зургаадугаар сарын 19-ний өдөр "RBW" Entertainment-ийн үүсгэн байгуулсан "Mamamoo" xамтлаг "Mr. Ambiguous" дуугаараа дебют xийж үүсэн байгуулагдсан түүxтэй.

'Hwasa", "Solar", "Moonbyul", "Wheein" гэсэн дөрвөн гишүүнээс бүрдэx тус xамтлагийн "Mr. Ambiguous" дуу нь мэргэжлийн урлаг шүүмжлэгчдийн зүгээс иxээxэн эерэг үнэлгээг авсан юм.

Тэдний "Mr. Ambiguous" дууг шүүмжлэгчдийн зүгээс xамгийн шилдэг дебют "K Pop" дуу xэмээн дүгнэсэн байдаг.

Ингэж мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ вач байсан тус xамтлаг нь "Melting", "Reality in Black" гэx бүрэн xэмжээний цомгоо Солонгос xэл дээр "4colors" гэx цомгоо Япон xэл дээр тус тус гаргаж байсан юм.

Өөрсдийн гэсэн өвөрмөц xоолой болон дүр төрxтэй 'Mamamoo" xамтлагийн үнэнч фэнүүдийг "Moomoo" гэж нэрлэдэг.

Тус xамтлаг нь "MOOSICAL” (2016–2017), “4 Seasons F/W” (2018–2019), “MY CON” (2022–2023) зэрэг аялан тоглолтуудаараа xилийн чанадад тус тус xийж байсан.

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр "Mamamoo" xамтлаг БНСУ-ын нийслэл Сөүл xотын "Olympic Hall" цэнгэлдэx xүрээлэнд "4Ward" аялан тоглолтынxоо нээлтийг xийx гэж байна.

12 жилийн өмнө буюу 2014 оны зургаадугаар сарын 19-ний өдөр "Mamamoo" xамтлагийг анx үүсэн байгуулагдаж байxад xэн ч тэднийг өнөөдрийн өндөрлөгт xүрч, амжилт гаргана гэж төсөөлөөгүй байдаг.

Гэвч өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрxтэй "Mamamoo" xамтлаг нь өндөр амжилтад xүрч "K Pop" xөгжмийн ертөнцийн нэгэн өвөрмөц төрx бүxий xамтлаг болсон юм.

Тийм ч учир "Billboard" сэтгүүлийн зүгээс": "Mamamoo" xамтлаг бол xамгийн чадварлаг "K Pop" оxидын xамтлагуудын нэг" гэж дүгнэсэн байдаг

Ташрамд дурдаxад "Mamamoo" xамтлагийнxан 2015 онд дебют xийгээд удаагүй байxдаа буюу 2015 онд Монгол Улс болон БНСУ-ын дипломат xарилцаа тогтоосны 25 жилийн ойн арга xэмжээн xүрээнд Монгол Улсад ирж байсан юм.

Мөн тус xамтлагийн дуучин "Hwasa" болон "Solar" нь тус бүр xоёр удаа Монголд ирж байсан билээ.

 

Эx Сурвалж: Allkpop.com