m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.06.21 09:20
345
ИТХ-ын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа эхэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн сонгогчдын санал авах ажиллагаа 16 аймгийн 42 сумын 71 санал авах байранд өнөөдөр (2026.06.21) Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэллээ.



Сонгуулийн ирцийг нөхөн сонгууль зохион байгуулж байгаа аймаг, сумдын Сонгуулийн хороонд шууд дамжуулж байгаа. Энэ удаагийн сонгуулийн нам, нэр дэвшигчдийн болон гадаадын 270 ажиглагч хараат бусаар ажиглаж байна.

Сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр (2026.06.21) Улаанбаатарын цагаар 20:00 цагт дуусна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим хуудасны "Нөхөн сонгууль-2026" цэсээр шууд дамжуулна.

Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэдийн төлөөлөгчдийн Хуралд өөрийгөө төлөөлөх төлөөлөгчөө сонгоно уу.

Нөхөн сонгууль зохион байгуулж байгаа аймаг, сум болон нэр дэвшигчдийн тоон мэдээллийг доорх холбоосоор авна уу.
Бусад мэдээ
 
 
2026-06-20 20:00
Шинэ мэдээ
ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР 465 СОНГОГЧ САНАЛАА ӨГЛӨӨ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр хуулийн хугацаа (2026.06.20-ны өдрийн 09:00-20:00 цаг) -нд авч дуусгалаа.
Аймаг, сумын сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээллээр 65 хэсэгт 495 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасны дагуу хэсгийн хорооны гишүүд 113 чиглэлд хуваарийн дагуу байгаа газарт нь очиж 465 (93.9 хувь) сонгогчийн саналыг нь авчээ. Хүсэлт гаргасан сонгогчдын 19 нь хаяг дээрээ байгаагүй, 11 нь бусад шалтгаанаар саналаа өгөөгүй аж.
Санал авах байранд санал авах ажиллагаа маргааш (2026.06.21-ний өдрийн 07:00 цаг) эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа маргааш (2026.06.21)  07:00-20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т болно.
Энэ жил 5 аймгийн 9 суманд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад, 15 аймгийн 33 сумын 37 мандат нөхөн сонгууль товлон зарласан. Улсын хэмжээнд 16 аймгийн 71 хэсэгт нөхөн сонгууль зохион байгуулж байна.

Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгнө үү.