

Өнөөдөр болоx үйл явдлуудтай танилцана уу (2026.06.22)
-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотод болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
10:00 цагт: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
10:00 цагт: Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлөөс “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний залуучуудын чуулган”-ыг НҮБ-ын байранд зохион байгуулна.
10:00 цагт: Дэлхийн тэмээний өдөрт зориулан “Монгол тэмээний эдийн засаг” зөвлөлдөх уулзалт “Корпорейт” зочид буудлын Конвеншн төвд болно.
10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль”-ийн нээлт болно.
Үзэсгэлэн:
-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна.
Орон нутагт:
Дундговь: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) бэлтгэл ажлын хүрээнд Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт эхэлнэ.
Хэнтий: Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол эхэлнэ.
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
-Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Монголоос 18 шатарчин оролцож байгаа юм.
-Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 8 тамирчин өрсөлдөж байна.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эx Сурвалж: МОНЦАМЭ
