

2026 оны зургаадугаар сарын 22-28-нд болох үйл явдлуудтай танилцана уу
Улаанбаатарт:
6 дугаар сарын 22-нд: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо.
6 дугаар сарын 22-23-нд: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
6 дугаар сарын 22-нд: Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
6 дугаар сарын 22-нд: Дэлхийн тэмээний өдөрт зориулан "Монгол тэмээний эдийн засаг" зөвлөлдөх уулзалт “Корпорейт” зочид буудлын Конвеншн төвд болно.
6 дугаар сарын 22-26-нд: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль”-ийг анх удаа зохион байгуулна.
6 дугаар сарын 23-нд: Дэлхийн далайчдын өдөр тохионо.
6 дугаар сарын 23-нд: УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явуулна.
6 дугаар сарын 23-нд: Энэ зуны хамгийн урт, хамгийн том хөтөлбөртэй "ARA FEST-2026" фестивалийн хэвлэлинй хурал “Корпорейт” зочид буудлын Конвеншн төвд болно.
6 дугаар сарын 23, 24-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
6 дугаар сарын 23, 24-нд: Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 23, 24-нд: “FIBA 3x3 Sukhbaatar Challenger” тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
6 дугаар сарын 24-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 24-нд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна.
6 дугаар сарын 25, 26-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
6 дугаар сарын 27, 28-нд: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” Хүй долоон худагт болно.
6 дугаар сарын 28-нд: Хуульчдын өдөр тохионо.
6 дугаар сарын 28-нд: Тамирчдын өдөр тохионо.
Орон нутагт:
6 дугаар сарын 22-нд: Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт бизнес уулзалт болно.
6 дугаар сарын 22,23-нд: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хамбын эрээнд төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол болно.
6 дугаар сарын 28-30-нд: Буйр нуурт “Blue Моngolia Buir 2026” олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
6 дугаар сарын 27-нд: Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо "Нүүдэлчин" соёлын фестиваль болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эx Сурвалж: МОНЦАМЭ
