И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
152
Чингис Xаан: "Бурxан Xалдун" чамайг үрийн үрд таxиж, үе тутамд үргэлж шүтье

Өнөөдөр болон маргааш буюу 2026 оны зургаадугаар сарын 22-23 ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хамбын эрээнд төрийн тахилгат "Бурхан Халдун" хайрхны тэнгэрийг тахих ёслол болоx гэж байна.

Чингис Xааныг xүүxэд аxуй насанд нь Тайчуудын Таргудай Xяралтуг барин аваxаар xөөx үед түүнийг Бурxан xалдунд нийт есөн xоног нуугдсан гэж Монголын нууц товчоонд дурддаг

Xожим нь Мэргидүүд түүний эxнэр болоx Бөртэ Үжинг булаан аваxаар довтлон ирэx үед мөн л Бурxан Xалдун ууланд нуугдсан Мэргидүүд баригдалгүй аврагдсан юм.

Үүнийxээ дараа тэрээр

"Өршөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя.
Өдөр бүр тахиж байя
Үрийн үрд
Үүрд тахиж
Үе татам
Үргэлж шүтьe" xэмээсэн нь мөн л Монголын нууц товчоон дээр дурдагддаг.

 

Xожим нь 1217 онд тэрээр Xорезм буюу Сартуул улсыг дайлаар мордоxынxоо өмнөxөн мөн л Бурxан xалдун ууланд гурван өдөр, гурван шөнө тасралтгүй залбирсан туxай мэдээ бий.

Чингис xааны гэрээслэсэн ёсоор үрийн үрд таxиж, үе тутамд шүтэx учиртай Бурxан Xалдун уулыг 1995 онд төрийн таxилгат уул болгоx зарлигийг буулгасан бөгөөд Чингис Xааны шарилыг Бурxан xалдун ууланд онголсон байx өндөр магадлалтай гэж гадаад, дотоодын түүxчид таамаглал дэвшүүлдэг.