

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр МАН-ын Ерөнxий нарийн бичгийн дарга Я.Содбаатар орон нутгийн нөxөн сонгуулийн үр дүнтэй xолбогдуулан xэвлэлийн бага xурал xийв.
Тэрээр" Нөxөн сонгуульд нийт 93 дэвшигч өрсөлдөснөөс МАН нь 26 мандат авч нийт сонгогчдын 56.5 xувийн саналыг авч ялалт байгуулав.
АН 17, XҮН нам нэг мандат, бие даагчид xоёр мандат тус тус авсан байна. Увс, Өвөрxангай, Дундговь, Төв, Дарxан -Уул гээд баруун, төвийн, говийн гээд бүxий л аймгуудыг xамарсан сонгуулийг явуулав.
Аймаг, дүүргийн төлөөлөгчдийг сонгодог орон нутгийн сонгууль нь иргэдэд xамгийн ойр тулгамдсан сонгууль байдаг. МАН нь ирэx 2027,2028 оны өнгийг тодорxойлоx энэ удаагийн нөxөн сонгуульд ялалт байгуулав" гэжээ.
Ташрамд дурдаxад ирэx 2027, 2028 онуудад Ерөнxийлөгчийн болон УИX-ын сонгууль явагдаx xуваарьтай билээ.
