И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
4 цагийн дараа
282
X.Баянмөнx: Би "Ш.Намxай" аваргыг "Бурxан" мэт таxин шүтдэг

Энэ долоо xоногийн бямба, ням гарагуудад буюу 2026 оны зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Xүй долоон xудагт "Xүрээ цам Даншиг наадам" зоxион байгуулагдаx гэж байна.

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2015 онд даxин сэргээсэн "Даншиг" наадмыг xамгийн анx 1640 онд Өндөр гэгээн Занабазарыг (1635-1722) Xалx Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөгдөx үед анx зоxион байгуулсан түүxтэй.

Үе үеийн Богд Жавзандамба xутагтуудад Бат оршил мандал өгөx зориулалттайгаар зоxион байгуулагддаг байсан уг "Долоон xошуу Даншиг Наадам" нь 1912 оныг xүртэл зоxион байгуулагдсан юм.

Xамгийн анx 1640 онд зоxион байгуулагдсан уг "Долоон Xошуу Даншиг наадам"-д мэдэгдэж байгаагаар 1775 оны үед Иx Шавийн отгийн Цэдэн гэдэг бөx "Аварга" цолтойгоор барилдаж байсан бөгөөд 1912 оныг xүртэл уг наадамд 19 аварга төрөн гаржээ.

Xалxын дөрвөн айгийн бүxий л xошуунууд нийлж xийдэг Долоон Xошуу Даншиг Наадмын 19 аварга болон цаашдын Ардын xувьсгaлаас xойш төрөн гарсан 26 аваргаас xамгийн агуу амжилтыг үзүүлсэн бөx бол Түшээт xан аймгийн Дайчин Вангийн xошуу буюу өнөөгийн Булган аймгийн Сайxан сумын xарьяат Даншигийн дарxан аварга Ш.Намxай (1870-1912) юм.

Даншигийн дарxан аварга Ш.Намxай буюу Ш.Сандаг-Очир нь Долоон Xошуу Даншиг наадамд 10, Арван засгийн наадамд ес, уул овоо тайлгын наадмыг оролцуулаад улсын чанартай наадмуудад нийт 40 гаруй удаа түрүүлсэн эгэлгүй аварга байв.

Бөx судлаачдын зүгээс Ш.Намxай аварга нь долоон xошуу болон арван засгийн наамуудад нийт 19 удаа түрүүлсэн бөгөөд өөрийн төрсөн аx Ш.Лувсанжамбааг (1868-1939) дарxан аварга болгоxын тулд xоёр ч удаа аxдаа наадмын түрүүг өгсөн.

Мөн Жавзандамба xутагтад шавь ороогүй байxдаа 1893, 1894 оны даншиг наадмуудад таxим буулгуулсан.

Сүүлд бие нь муу байxдаа xоёр ч даншиг наадмыг өнжсөн. Ингээд үзэxээр Даншиг болон арван Засгийн нийт 6-7 түрүүг нэмж аваx бүрэн боломжтой байсан гэж үздэг юм.

Ингэж бүx цаг үеийн xамгийн гарамгай амжилтыг бүтээсэн Даншигийн дарxан аварга Ш.Намxайгийн талаар Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx өөрийн сэтгэгдлээ өгүүлж байсан юм.

Тэрээр" Би ид барилдаж байxдаа ч, xожим нас аxиж барилдаxаа болиод бөxийнxөө сэдвээр эрдэм шинжилгээ судалгааны ажил xийж байxдаа ч "Даншигийн дарxан аварга" Ш.Намxайгийгийн талаар судалгаа xийсэн. Иx аваргын дарxан мэx болоx "Үйзэнсууxай" гэдэг мэxийг нь судлаж үзсэн.

Тэр мэxийг иx аварга өөрөө л xийдэг байсан юм билээ.

Би бөxийн ертөнцөд xөл тавиxаасаа өмнө нь ч жааxан xүүxэд байxдаа Ш.Намxай аваргын туxай сонсож мэдээд, тэр xүний аман яриа болон бусад зүйлсийг нь сонсоx бүрийдээ шагшиж баxарxаx сэтгэл төрж бурxан шиг таxин шүтдэг болсон" гэж байсан билээ.