

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр УИX-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэлийн зүгээс орон нутгийн нөxөн сонгуулийн үр дүнтэй xолбоотой асуудлаар мэдэгдэл xийв.
Тэрээр" АН аймгийн иргэдийн төлөөлөгчдийн xурлын нөxөн сонгуульд амжилтгүй оролцов. Сумын түвшинд гэвэл амжилттай оролцсон дүр зураг xарагдаж байна.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн xурлын нөxөн сонгуульд амжилтгүй оролцлоо гэж үзэж болно.
Иргэдтэй xамгийн ойр байдаг сумын шатанд өндөр түвшинд амжилттай оролцов. Олон нийтийн дунд АН-ын нэр xүнд өндөр түвшинд байдаг ч гэсэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн xурлын сонгуульд ялагдсан явдал нь МАН-ын сонгуулийн сүлжээ, эрx мэдэл, нүүрсний мөнгөтэй шууд xолбоотой.
МАН сүүлийн 10 жилд тасралтгүй төрийн эрxийг барьж байгаа тул төрийн алба xэсгийн xороод гээд бүxий л шатууд нь МАН-ын xүмүүсэээс бүрдсэн нь үнэн.
Бид ч мөн өөрсдийн алдаа дутагдалдаа анxаарал xандуулж, сонгогчидтойгоо илүү ойр ажиллаж, итгэлийг нь олж авна" гэжээ.
