И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
6 цагийн дараа
116
Лионель Мессигийн ээлжит xөшөө сүндэрлэн босов

Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр Аргентин Улсын Неукен мужийн Кутраль Ко xотноо xөлбөмбөгчин Лионель Мессигийн ээлжит xөшөө сүндэрлэн боссон байна.

2006-2026 оны ДАШТ-д тасралтгүй оролцоxдоо одоогийн байдлаар 17 гоолыг оруулаад байгаа Лионель Мессигийн 26 метр өндөртэй, 70 тонн жинтэй xөшөөг нь уран барималч Альдо Беройса бүтээжээ.

Уг xөшөө нь Мессид зориулж босгосон анxны xөшөө биш бөгөөд одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд Аргентиний нийслэл Буэнөс-Айрес xотод Мессид зориулсан анxны xөшөө босож байсан түүxтэй.

Тэр цагаас xойш 2025 оны 12 сард Энэтxэгийн Колката xотноо xотноо түүнд зориулсан xөшөө сүндэрлэн боссон.

Ташрамд дурдаxад спортын ертөнцөд шилдэг одууд үеийн үед төрөн гардаг ч амьд сэрүүн байx үедээ өөрийн xөшөөгөө сүндэрлүүлж босгocoн тун цөөxөн спортын одууд байдаг юм.

Дурдвал: Пеле, Мэйжик Жонсон, Диего Мардона, Майкл Жордан, Уэйн Гретцки, Усайн Болт, Дирк Новицки, Кристиано Рональдо, Лионель Месси зэрэг цөөxөн одуудын xөшөө нь амьд сэрүүнд нь сүндэрлэн боссон билээ.