

НОК-ын шийдвэрээр гурван насны морьдын уралдаан, жороо морины уралдаан, морьт харвааг хөтөлбөрөөс хасаж шийдвэрлэсэн байна. Үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагайн харвааны тэмцээнүүдийг уламжлал ёсоор зохион байгуулна.
Даншиг наадамд барилдах 256 бөхийн бүртгэлийг зургаадугаар сарын 26-ы өдрийг хүртэл Дэвжээ.мн цахим хуудсаар, харваачдын бүртгэлийг Их цэц.мн цахим хуудсаар бүртгэнэ. Өмнө жилээс эхлэн бөхчүүдэд даншиг наадмын цол олгохоо больсон шийдвэр хэвээр үргэлжилнэ.
Түрүү бөх 30 сая, үзүүрлэсэн бөх 20 сая төгрөгийн шагналтай. Сур харвааны шагналт байрын тоо болон шагналын хэмжээг мөн нэмэгдүүлжээ.
Зургаадугаар сарын 27-ны 11:40 цагаас "Хүрээ цам-Даншиг наадам"-ын нээлт эхэлнэ. Хаалтын үйл ажиллагааг 28-ы орой Сүхбаатаатарын талбайд Соёл-Эрдэнэ хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулна. Тус тоглолтонд Соёл-Эрдэнэ хамтлаг болон рок попын үе үеийн уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм.
Шууд дамжуулалтыг үзэх:
