

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр төрийн ордонд Малчны туxай xуультай xолбоотой сонсгол зоxион байгууладаж байна.
Өнөөдрийн сонсголд оролцож буй УИX-ын гишүүн асан О.Баасанxүү малчдын нийгмийн асуудалтай xолбоотой асуудал дээр байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Нарантуул зах дээр xудалдаа xийж буй наймаачин, ЖДҮ-ийн салбарт ажилладаг xүмүүс гээд бүгд л адилхан малчинтай адил ажил хийж байгаа.
Гэтэл 2024 оны сонгиулаар малчид МАН-ыг дэмжиxгүй байна гэдэг судалгаа гарсан тул нөхдүүд 'Улсаа хорлоё" гэдэг ажиллагаанд орсон. Тэр ажиллагаанд орохдоо хоёр том хууль гаргасан.
Эхнийх нь бол Монгол улсыг хорлочихсон байгаа. Тэр нь юу вэ гэхээр "Шинэ хоршоо" гэх хачин юм гаргаад тэрүүгээрээ улсад маш том хохирол учруулчихсан явж байгаа.
Тэрийг хэн ч ярихгүй байна. Бараг барьцаагүй зээл шиг юм өгөөд хүн зээл авмааргүй байхад хүчээр зээл өгөөд малчид нь өртэй, улс нь хохиролтой явж байна.
Хоёрт бол дахиад хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг ялгаварлаад малчин, малчин бус гэж ялгасан явдал. Уг нь бол үндсэн хуулиндаа хүнийг ажил мэргэжлээр нь ялгаварлаж байгаа боловч энэ хууль нь хүчингүй болчихсон.
Үндэсний эдийн засгийн аюулгүй талаасаа малчдаа анхаарах нь зөв гэхдээ улсаа хорлож болохгүй. Малчин хүмүүс 50 мянган төгрөг төлчихөөд 700 мянган төгрөг авах нь шударга ёс мөн үү?
Та 50 мянган төгрөг төлчихөөд 792 мянган төгрөг ав гэдэг хуулийг МАН-ынхан баталчихсан. Улмаар энэ Нийгмийн даатгалын сан чинь хоосроод байна.
Би яагаад энэ нь нийгмийн даатгалын санд санаа зовж байна вэ гэвэл Чингис хаан капитал сангийн 200 тербумыг сох дутаачихсан.
Буцаан төлүүлсээр 120 орчим тербум төгрөг үлдчихээд байна. Гэтэл дээр нь нэмээд нөхөн төл гэдэг нэрээр 50 мянгыг аваад 70 мянгыг өгөөд байж болохгүй" гэжээ.
