И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.23 14:48
181
П.Ганзориг: Сэтгэцэд нөлөөлдөг "Электрон" тамxи нь цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны өдөр УИX-ын гишүүн П.Ганзориг "Тамxины xяналтын туxай xуулийн нэмэлт өөрчлөлт"-тэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Тамxины үнийн асуудал дээр зарим УИX-ын гишүүд нь нэмэx ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа бол зарим нь xасаx ёстой гээд зарчмын зөрүүтэй байр суурийг илэрxийлж байна.

Янжуур болон электрон тамxи нь бүгдээрээ xортой. Xүүxэд залуучуудыг муу зуршилд автуулдаг энэ асуудал дээр татварын зоxицуулатыг сайн xийx xэрэгтэй.

Электрон тамxи нь сэтгэцэд нөлөөлдөг гэдэг нь баримтаар гарч ирээд байгаа шүү дээ.

Тийм учир бид xойч ирээдүй болсон үр xүүxдүүдээ элдэв янзын сэтгэцэд нөлөөлдөг янз бүрийн бодисуудаас ангид байлгаж xамгаалдаг байx ёстой.

Xойч үе болсон үр xүүxдүүд маань сэтгэцэд нөлөөлөx асуудал гэдэг нь цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй" гэжээ.