Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.06.23 15:03
158
Иран, АНУ дайнаа албан ёсоор зогсоож, 60 хоногийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурлаа

Зургаадугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Иран Улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар хоёр орны хооронд гурван сар гаруй үргэлжилсэн дайныг зогсоох 14 зүйлтэй санамж бичигт гарын үсэг зурав.

"Исламабадын санамж бичиг" нэртэй энэ баримт бичиг нь Ормузын стратегийн хоолойг дахин нээх, Ливан дахь дайн байлдааныг зогсоох, мөн 60 хоногийн дотор эцсийн энх тайвны гэрээгээ тохиролцох хугацааг тогтоосон.

Цөмийн зэвсгийн асуудал хэлэлцээрийн гол сэдэв хэвээр байна. Иран цөмийн зэвсэг бий болгохгүй гэдгээ дахин баталгаажуулж, баяжуулсан ураны нөөцийг Олон улсын атомын энергийн агентлагийн (ИАЭА) хяналтан дор устгах асуудлаар хоёр тал тохиролцоно гэж амлав.

Гэхдээ энэ нь эцсийн энх тайвны гэрээ биш, зөвхөн 60 хоногийн "замын зураг" гэдгийг талууд онцолсон байна. Ийнхүү 60 хоногийн хугацаанд эцсийн гэрээг байгуулах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: NPR Read the full text of Trump's preliminary U.S.-Iran agreement to end the war