

Шинжлэх ухааны академийн удирдах зөвлөлийн хурал боллоо.
Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/150 дугаар тушаалаар Шинжлэх ухааны академийн их сургуулийн Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн баталлаа.
Шинэчлэн батлагдсан бүрэлдэхүүнд:

Тус тушаал нь Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон холбогдох журам, эрх зүйн зохицуулалтын хүрээнд гарсан бөгөөд удирдах зөвлөлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, чиг үүргийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.
Хурлын үеэр удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, их сургуулийн хөгжил, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Шинэ бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй Удирдах зөвлөл нь сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хөгжлийг дэмжих, их сургуулийн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
