

Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас эдийн засгийн нөхцөл байдал болон зээлийн хүүгийн талаар тодрууллаа.
Тэрээр "Төсвийн зардал ковидын өмнөх үеэсээ хоёр дахин нэмэгдчихсэн байна. МАН сонгуулиар ДНБ-ийг 20 хувьд хүргэнэ гэж амлалт өгсөн ч амлалтдаа хүрэхэд хэцүү л харагдаж байна.
Өнөөдрийн байдлаар ДНБ 3-4 хувьтай байна шүү дээ. Дээрээс нь төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн зардал гээд бараг төсөв шигээ том данхайсан юм байж байгаа. Ямар ч хяналт, ил тод байдал байхгүй, олон нийтийн дунд хэлэлцүүлэг байхгүй. Энэ их зарлага чинь инфляцыг өдөөж байгаа гол хүчин зүйл болчхоод байгаа юм.
Төр өөрийнхөө зардлыг бууруулахгүй бол Монгол улсад зээлийн хүү, инфляц буурах горьдлого бага байна гэж харж байна. Бодлогын хүү өндөр байгаа нь банкнуудад ашигтай гэж ойлгож болохгүй. Гадаадын банк орж ирэхэд доллароор олгосон зээлийн хүү дорвитой буурах боломжтой. Төгрөгийн эх үүсвэрээр зээл олгох юм бол компаниудад томоор олгож байгаа зээл дээр нэг хоёр нэгж хувиар буурах, иргэдэд очих зээл дээр бол өндөр дүнгээр буурах боломж хязгаарлагдмал гэж харж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
