Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.23 16:08
154
ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж байна

Хөдөө аж ахуйн их сургуулийн (ХААИС) Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, тус сургуулийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлоготой холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна.

Хурлын үеэр Боловсролын сайдын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/131 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ХААИС-ийн Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийн бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөлд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр
  • Боловсролын сайдын зөвлөх Ц.Нацагдорж
  • Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун
  • БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Рэнчиндорж
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.Бакей
  • Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан З.Батсүх нар багтсан байна.

Мөн мэргэжлийн холбоодын долоон гишүүн Удирдах зөвлөлд ажиллаж байна.

Боловсролын сайдын тушаалд Удирдах зөвлөлийн чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхийг үүсгэн байгуулагчийн төлөөлөлд даалгаж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Хурлаар ХААИС-ийн засаглал, хөгжлийн бодлого, сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр холбогдох асуудлуудыг хэлэлцэж байна.