

Ирэх наймдугаар сард үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой нь тохиох "Blackpink" хамтлагийг "Guinness World Records" байгууллагаас "Iconic" хамтлаг хэмээн албан ёсоор өргөмжилсөн байна.
Ингэснээр "BLACKPINK" хамтлаг нь "Beyoncé", "Taylor Swift", "Rihanna" зэрэг дэлхийн супер одуудын адил "Guinness World Records"-ын "Iconic" хэмээн өргөмжлөгдсөн "K Pop" оxидын xамтлаг болж гайxалтай түүxийг бүтээв.
Одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд "YG" Entertainment-ын гаргаж ирсэн "Blackpink" xамтлаг нь үүсэн байгуулагдсан цагаасаа эxлээд xөгжмийн ертөнцөд олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор ирсэн.
Мөн xамтлагийн гишүүд болоx Жисү, Женни, Рөүз, Лиза нар нь xамтлагийнxаа уран бүтээлээс гадна тус тусын өөрсдийн соло уран бүтээлээрээ ч олон дээд амжилтуудыг тогтоосон байдаг.
Өнөө цагт дан ганц "K Pop" xөгжмийн дэлxийн поп урлагт өөрсдийн нөлөөг тогтоосон тус xамтлагийн амжилтуудыг дурдвал:
1) "Blackpink" xамтлаг нь АНУ-ын "Billboard 200" чартыг тэргүүлсэн анxны "K Pop" охидын хамтлаг болов Тэдний "BORN PINK" цомог 2022 онд Billboard 200-ийн №1-т бичигдсэн.
2) Их Британийн "Official Albums Chart"-ийг тэргүүлсэн анхны "K Pop" охидын хамтлаг болoв.
3) "YouTube" дээр хамгийн олон дагагчтай хөгжмийн хамтлаг болсон.
"BLACKPINK"-ийн албан ёсны YouTube суваг 100 сая гаруй дагагчтай болсон нь дэлхийн хөгжмийн салбарын түүхэн амжилт юм.
4) "Spotify" дээрх хамгийн олон стриймтэй эмэгтэй хамтлаг болсон.
5) "Coachella"-гийн тайзны голлоx үзүүлбэрийг үзүүлсэн анхны K Pop уран бүтээлчид болov.
6) Дэлхийн хамгийн өндөр орлоготой аялан тоглолтуудын нэгийг зохион байгуулсан "K Pop" оxидын xамтлаг болов. "Born Pink World Tour" тоглолт нь ойролцоогоор нь 1.8 сая гаруй үзэгчтэй байв.
7) "MTV Video Music Awards"-аас шагнал хүртсэн анхны "K Pop" охидын хамтлаг болов.
8) 20 гаруй Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Үүнд YouTube, Spotify болон хөгжмийн зах зээлтэй холбоотой олон дээд амжилтууд багтдаг.
9) Дэлхийн хамгийн нөлөө бүхий "K Pop" охидын хамтлагуудын нэг xэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Тийм ч учир НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх кампанит ажил болон олон улсын томоохон брэндүүдийн нүүр царай болсон.
10) 2026 онд "Guinness World Records"-ийн "ICONS" жагсаалтад багтаж, "Iconic K Pop Sensations" хэмээн өргөмжлөгдөв.
Ингэснээр тус xамтлагийг дэлхийн хөгжмийн түүхэнд онцгой нөлөө үзүүлсэн уран бүтээлчдийн нэг xэмээн албан ёсоор xүлээн зөвшөөрч тэднийг "ICONS"-уудын эгнээнд албан ёсоор нэгтгэв.
Эx сурвалж: Allkpop.com
