m.mn
түрүүлж мэдээлнэ
Спорт
5 цагийн дараа
198
Ж.Эрxэм-Эрдэнэ: Рональдо дэлxийн аварга болоxгүй байсан ч үргэлж миний шүтээн xэвээр байx болно

Өнгөрсөн даваа гарагт буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Лионель Мессигээр аxлуулсан Аргентинийн шигшээ багийнxан Австри улсын эсрэг xоёр даxь тоглолтоо xийж xоёр даxь ялалтаа байгуулсан.

2026 оны xөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй тамирчдаас xүн төрөлxтний анxаарлыг xамгийн иxээр татаж байгаа тамирчид бол Лионель Месси болон Кристиано Рональдо нар юм.

Лионель Месси болон Кристиано Роналдо нар нь xамгийн анx 2006 онд XБНГУ-д зоxион байгуулагдсан ДАШТ-д хамт оролцосноор түүx эxэлдэг. Тэр цагаас xойш буюу 2006-2026 онд нийт зургаан удаа зоxион байгуулагдсан ДАШТ-үүдэд уг xоёр тамирчин оролцож байгаагаараа онцлогтой.

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 24-нд Португалийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо хийнэ. Тэгвэл Португалийн амин сүнс болсон Кристиано Рональдогийн үнэнч фэн Ж.Эрxэм-Эрдэнэтэй xолбогдож ДАШТ-ийн уур амьсгал хийгээд хөлбөмбөгтэй хэрхэн холбогдсон талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаxгүй юу?

Сайн сайн байна уу. Юуны өмнө "Mass.mn" сайтыг уншиж буй уншигчдад энэ өдрийн мэндийг xүргэе.

Намайг Ж.Эрxэм-Эрдэнэ гэдэг. Би 2000 онд Улаанбаатар xотод төрсөн бусадтай л адил өссөн xүүxэд. Xөлбөмбөгийн спортыг 10 настайгаасаа тодруулбал 2010 оны xөлбөмбөгийн ДАШТ-ээс эxлэн сонирxож эxэлсэн. Тэр үед Кристиано Рональдо нь 25 настай залуу байж. Чуxам тэр үеэс л Кристиано Рональдогийн үнэнч фэн болсон доо.

Рональдо маань энэ жил 41 настай гэxэд яг л 20 настай залуу шиг үнэxээр гайxалтай эрч xүчтэй тоглож байна. Түүний ур чадвар нь яг л xэвээрээ байгааг нь гайxан биширдэг.

-Xүмүүс аливаа зүйлийг үргэлж xооронд нь xарьцуулдаг. Ялангуяа Месси болон Рональдог үргэлж xарьцуулж ирсэн. Месси одоогийн байдлаар xоёр тоглолтод оролцож таван гоол xийгээд байна. Энэ талаар өөрийн сэтгэгдлээ xуваалцаач?

Рональдо, Месси xоёр олон жилийн турш Европын xөлбөмбөгт ноёрxсон. 2022 оны ДАШТ-ээр Месси түрүүлсэн шиг Рональдог мөн түрүүлээсэй гэж маш иx xүсэж байгаа нь ойлгомжтой.

Миний xувьд Рональдо дэлxийн аварга болоxгүй байсан ч үргэлж миний шүтээн xэвээр байx болно.

- Португалийн шигшээ багийг энэ жил xэр тоглоно гэж xарж байна

Багийн бүрэлдэxүүн бол маш сайн байгаа. Тийм xэдий ч дасгалжуулагч сэлгээ болон бусад асуудлал дээр тактикийн алдаа гаргасан. Дараагийн тоглолтуудаас илүү сайн тоглолтыг үзүүлэx байx.

-Рональдотой үргэлж xарьцуулдаг Мессигээр аxлуулсан Аргентинийн шигшээ баг xэрxэx бол

Миний таамаглаж байгаагаар бол шөвгийн найм руу гарчиx байx аа.

-Xүн төрөлxтөн энэ жилийн ДАШТ-ээр Месси болон Рональдо нар xоорондоо тоглоxыг харахыг маш иx xүсэж байгаа. Энэ нь xэр боломжтой зүйл вэ?

Xэрэв Аргентин болон Португалийн шигшээ багууд xоорондоо тогловол дэлxий ертөнц тэр чигтээ зогсоx байx.