

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 6 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 65 өргөдөл, гомдлыг хүлээн авсан байна.
Xүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд энэ удаад төсвийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ.
Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 342 өргөдөл, гомдлын 79-ийг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 79 дуудлага хүлээн авчээ.
Эx Сурвалж: АТГ
