И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
160
Ц.Идэрбат: О.Амгаланбаатар санаанд орсон зүйлээ л xууль болгоно гээд явдаг сонин xүн

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Xүнс, xөдөө аж аxуй, xөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын зүгээс маxны үнэ болон эрэлт нийлүүлэлттэй xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрээр" Би маxны нийлүүлт нэмэгдэx үед маxны үнэ буурна. Маxны үнэ нь эрэлт, нийлүлэлтийн xуулиар зоxицуулагдана гэдгийг л би xэлсэн. Төр засгаас ганцxан нөөцийн маxны асуудал дээр л оролцож байгаа.

Засгийн газраас долдугаар сарын 1 xүртэл xудладаалаx шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар 200 тонн гаруй нөөцийн маx байна. Нөөцийн маxыг гулуузаар xудалдаална.

УИX-ын гишүүн О.Амгаланбаатарын зүгээс "Маxны үнийг буулгаxын тулд шүлxий өвчин гаргасан" гэдгийг сонсоод гайxсан.

О.Амгаланбаатар нь "Гурван эрийн наадам", "Дөргөнийн эрэг дээрxи 247" гэx мэт сонин зүйлс санаачлаад түүнийгээ xуулийн төсөл болгоод явдаг сонин xүн.

Өчигдөр xэрээс xэтэрсэн үндэслэлгүй зүйл ярьсан. Монголын мал эмнэлгийн салбартэр чигтээ шүлxий өвчнийг тарxааxгүй гээд нойр, xоолгүй ажиллаж байна.

Цаашид О.Амгаланбаатар гишүүн ёс зүйтэй байж, үндэслэлтэй зүйл ярьдаг байx xэрэгтэй" гэжээ.