m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
5 цагийн дараа
215
ЗГ: Долдугаар сарын 16,17-ны пүрэв баасан гарагт бүх нийтээр амарна

Засгийн газрын шийдвэрийн талаар ГБХНХЯ-ны ТНБД А.Даваажаргал мэдээлэл хийлээ. Тэрээр "Үндэсний их баяр наадамтай холбоотой  7.10-15-ны өдрийг бүх нийтээр амрах тэмдэглэлт өдөр болгон зарласан. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 105 жилийн ойгоор 11, 12-ны өдрүүд бямба, ням гарагт тохиож байгаа. Ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс 16,17-ны пүрэв баасан гарагийг амралтын өдөр болгож, эдгээр өдрүүдийг нөхөж ажиллах зохицуулалтыг ЗГ-аас даалгалаа. Эдгээр өдрүүдэд ажилчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагууддаа уриалж байна. 16,17-ны амралтын  өдрийг 2026 оны аль нэг ажлын өдөр нөхөж ажиллуулах шийдвэрийг ЗГ-аас гаргалаа" гэлээ.