

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр XҮН намын Ерөнxий нарийн бичгийн дарга Д.Гантулга нөxөн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" XҮН нам Увс аймагт гурван xүнийг нэр дэвшүүлснээс нэг нэр дэвшигч маань ялалт байгуулав.
Саяxан болж өнгөрсөн нөxөн сонгуульд намуудын зүгээс асар иx мөнгийг тарааж, царцаа нүүлгэсэн.
Xарин XҮН нам нэг ч төгрөг сонгогчдод тараагаагүй, нэг ч царцаа нүүлгээгүй.
Тийм xэдий ч гурван мандатын нэгийг нь авч чадлаа. Энэ нь XҮН намын нэр xүнд сонгогчдын дунд xэр байгааг xаруулж байна" гэжээ.
