

Хяналтын сонсголын үр дүн, төсвийн талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас тодрууллаа. Тэрээр “Төсвийн байнгын хорооны жилийн төсөвт сонсгол зохион байгуулах зардал тусгагддаггүй. Жилийн дундуур гишүүд гарын үсэг цуглуулж байгаад сонсгол зохион байгуулдаг. Тэгээд холбогдох байнгын хорооноос төсвөө гаргуулдаг. Хэрвээ цаашдаа сонсгол зохион байгуулах гишүүн байгаа бол өөрөө мөнгөө гаргах ёстой. Өөрөө сэдэв олчхоод тэрийгээ шалгаж, хэвлэл мэдээллээр гарч, сонсгол зохион байгуулахдаа байнгын хорооноос мөнгийг нь гаргуулдаг. Ингээд байвал татвар төлөгчдийн мөнгө сонсгол нэртэй үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй юманд 40,50 саяараа явчих юм байна. Тийм учраас санаачилсан гишүүд өөрсдөө мөнгөө гаргах хэрэгтэй. Сонсгол мэдэх эрхийг хангаж байгаагаас бусдаас тодорхой үр дүн гэж хэлэх юм алга” гэв.
