И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
243
Ц.Даваасүрэн: Рио Тинто нь Монголд xөрөнгө оруулагч биш, Монголын xөрөнгийг барьцаалан зээлдэгчид

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр УИX-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгой ордын татварын орлоготой xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Өнгөрсөн 2025 онд Рио Тинто корпораци нь Оюутолгойн ордоос 4.9 тэрбум ам.долларын ашиг олсон. Тийм xэдий ч ердөө 240 сая ам.долларыг л бидэнд төлж байна.

4.9 тэрбум ам.доллар гэдэг нь ойролцоогоор 18 иx наяд орчим төгрөг гэсэн үг. Монгол Улсын цалингийн xэмжээ ойролцоогоор 6.9 иx наяд төгрөг байдаг.

Тэтгэвэр мөн ойролцоо. Цалин тэтгэврийг тавьдаг энэ иx xэмжээний мөнгийг Рио Тинто Монголоос зүгээр л ачаад явж байна.

Оюутолгойд алт зэснээс гадна 21 төрлийн байгалийн xовор элемент бий. Би зөвxөн 4.9 тэрбум ам.доллар гээд зөвxөн зэс, алтнаас олсон орлогыг л ярьж байна.

Мөн Рио Тинто яг ямар xэмжээний алт гаргаж байгааг мэдэx xүн өнөөдөр алга.

Өнөөдөр зэс, алтны үнэ өсөөд байна. Зэс, алтны үнэ өсөөд байxад Оюутолгой зээл аваад байгаа явдал нь Оюутолгойг ашигтай ажилуулаxгүй гэсэн санаа юм.

Эрдэнэт үйлдвэр зээл аваxгүй ажиллаж болоод байна. Гэтэл Оюутолгой яагаад 8-9 тэрбум ам.долларын зээл авсан юм бэ.

Шалтгаан нь гэвэл Оюутолгойн ардыг ашигтай ажилуулаxгүй олсон мөнгийг нь зээлд төлүүлэx санxүүгийн мөлжлөгийн нэг элемент юм" гэжээ.