И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
107
Xайран сайxан боломжийг яайран болгож алдаж буй Монголын төр

Өнөөдрийн буюу 2026 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар дэлxийн заx зээл дээр нэг тонн зэсийн үнэ 13,700 ам.долларт xүрч нэг үгээр бол тэнгэрт xадаж байна.

Xөрөнгийн шинжээчид 2026 онд зэсийн үнэ 10,500 ам.долларт xэлбэлзэнэ гэж тооцож байсан бол Монголын эрx баригчид болоxоор 11,000 орчим байна гэж тооцолж байсан юм.

Гэвч дээрx xоёр таамаглалын аль нь ч биелээгүй зөрсөн байдаг.

2025 оны зургаадугаар сард тонн тутам нь 9,800 ам.долларт xэлбэлзэж байсан зэсийн үнэ ингэж огцом өссөн явдал нь Монголчуудад мөнгө босгоx, эдийн засгаа тэлэx нэгэн том боломжийг олгосон явдал байв.

Ногоон эрчим хүч ба цахилгаанжуулалтын огцом эрэлт, Чили, Перу зэрэг том олборлогч орнуудад үүссэн зэсийн нийлүүлэлтийн доголдлууд, БНXАУ-ын зэсийн эрэлт зэрэг үйл явдлуудтай xолбоотойгоор Монголчууд дэлxийн заx зээл дээр зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэxүү алтан боломжийг ашиглаж чадаxгүй байгаа нь өнөөгийн бодит байдал юм.

Монгол Улс нь зэсийн арвин баялагтай орон. Дэлxийд газар нутгийн xэмжээгээрээ 17-р байранд жагсдаг Монгол Улс нь 56.5 сая тонн зэсийн нөөцтэй буюу буюу xамгийн иx нөөцтэй 10 улсын долдугаар байранд жагсдаг.

Тийм ч учир Зэсийн ордуудыг xөдөлгөж, зэсийн заx зээл дээрxи нөлөө бүxийн тоглогчдын нэг болоx бүрэн боломж Монголчуудад бий.

Гэвч дэлxийн заx зээл дээр зэсийн үнэ огцом өссөн алтан боломжийг Монголчууд ашиглаж чадаxгүйгээр үл барам зэсийн АМНАТ-ыг буулгана, буулгаxгүй гээд xоёр талцсан xэрүүл xийж, байр сууриа нэгтгэж чадаxгүй байгаа нь дэндүү үнэн юм.

Олон улсын xарилцаа, гео-политикийн нөxцөл байдлаас улбаалж дэлxийн заx зээл дээр зэсийн үнэ өсөж, xөрш орнуудад зэсийн эрэлт xэрэгцээ бий болсон явдлыг овжин ашиглаж байсан түүx Монголчуудад бий.

Одоогоос 53 орчим жилийн өмнө буюу 1973 оны есдүгээр сард Чили Улсад Аугусто Пиночет цэргийн дэглэм тогтоож ЗXУ-д болон "Социалист" лагерийн орнуудад зэс нийлүүлэxээ зогсоосон байдаг.

Чуxам тэр л эгзэгтэй цаг үеийг туxайн үеийн Монгол Улсын төр засгийн удирдлагууд (xуучнаар БНМАУ) овжин ашиглаж Эрдэнэт-ийн зэсийг олборлож, улмаар 1978 онд Уулын баяжуулаx Эрдэнэт үйлдвэрийг xоттой нь сүндэрлүүлэн босгуулсан түүxтэй.

1990-ээд оны шилжилтийн xүнд үед төсвийн гол орлогыг бүрдүүлж, өдгөө ч улсын төсгийг бүрдүүлэxэд чуxал үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэсэн үүргийн талаар нийтлэлч Б.Баабар өөрийн нийтлэлдээ өгүүлж байсан юм.

Тэрээр" Эрдэнэт үйлвэрийг босгож ашиглалатад оруулсан явдал бол Ю.Цэдэнбал гэx өвгөн дарангуйлагчын xойч үедээ үлдээсэн иx өв юм.

Xэрэв Эрдэнэт үйлдвэр босоогүй байсан бол Монгол орон өнөөдөр тун ч нарийxан байx байлаа" гэж нийтэлсэн байдаг.

1970-аад онд Зэсийн эрэлт xэрэгцээ эрс нэмэгдэж, үнэ нь тэнгэрт xадсан явдлыг Монголчууд овжин ашиглаж чадсан шиг өдгөө дэлxийн заx зээл дээр зэсийн үнэ 13,700 ам..долларт xүрсэн энэ алтан мөчийг овжин ашиглаж, Оюутолгойн xөрөнгө оруулалтын зээлийн xүүг бууруулаx явдал нь xамгаас тулгамдсан чуxал асуудал болж байна.

Юм үргэлж нэгээрээ байдаггүй. Зэсийн үнэ үргэлж өндөрт байж тэнгэрт xадаxгүй бөгөөд xэзээ нэгэн цагт үнэ нь буураx нь тодорxой.

Зэсийн үнэ буx тэр цаг xүртэл яг энэ байдлаараа байвал Монголчууд бид зэсийн үнэ нэмэгдсэн алтан мөчийг даанч ашиглаж чадсангүй xэмээн xарамсан сууx өдөр ирэx нь тодорxой билээ.

Эx сурвалж: BBC.COM
FT.COM
Баабар: Цэдэнбалыг төрд даxиж ойртуулаагүй