m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
261
ТББХ: ҮХЦ-ийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарын нэр дэвшүүлж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Ж.Сүхбаатар нэр дэвшигч та өөрөө улс төрийн дуулианд холбогдож, цагаадсан. Улс төр ямар заваан байдгийг та мэдэхийн дээдээр мэднэ.  Могойн хор хүртэхвий. Мэргэжилдээ үнэнч, хуулийн талд байгаарай" гэж хүсье. 

УИХ-ын гишүүн Энхтуяа "ҮХЦ улс төрөөс хол байх ёстой. Улс төрийн нарийн мэргэжилтэй байх ёстой гэж үзэж байна. Хувь хүмүүс нь хуульчийн хувьд хуулийн салбарт өөрсдийгөө таниулсан. ҮХЦ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юу. Та хоёр юу гэж бодож байна 

Нэр дэвшигч Ж.Сүхбаатар: Олон загварууд бий. Өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн шүүх биш гэж үздэг. Шийдвэр гаргаж байгаа процессийг харвал бусад улсын адил ҮХ-ийн шүүхийг загвараар явдаг. АНУ-ын дээд шүүх хоёр намын томилгоогоор явдаг. Тухайн шүүх шийдвэр гаргаж байгаа процесс ил тод, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Миний хувьд ҮХЦ бол улс төрөөс хол байх ёстой юу гэдэг нь онолын хувьд хол байх ёстой. Гэвч ҮХ-ийн эрх зүйн маргаан төрийн дээд албан тушаалтны маргааныг  шийдвэрлэдэг учраас өөрийх нь гаргаж байгаа үр дагавар улс төрийн үр дагаврыг үүсгэдэг.

Тиймээс улс төрийн хүрээнээс гадуур шийдвэр гаргадаг уу гэвэл үгүй. Хамгийн гол нь хамтын удирдлагын байгууллага учраас хуульд өөрчлөлт ороогүй 30-аад жил болсон. Цэцийн хуульд өөрчлөлт орох ёстой. ҮХ-ийн амин сүнс, агуулгын хүрээнд явах ёстой. 

Нэр дэвшигч  Г.Эрдэнэбат: ҮХЦ-ийн гишүүнд тавигдсан улс төр, хууль зүйн өндөр мэргэжилтэй байх гэдэг зайлшгүй тавигдах ёстой шаардлага. Улс төр гэдгийг хүмүүс маргаан хэлэлцүүлэг явдаг процессоос болоод муухай зүйл гэж бодоод байх шиг байна. Гэвч улс төр гэдэг улсаа хөгжүүлэх бодлого л ярьж байгаа юм. УИХ-ын гишүүд эх орноо хөгжүүлэхийн төлөө л ухаанаа уралдуулж байгаа. Ямар бодлого, зорилгоор хууль гаргаж байгааг ойлгож мэдэхгүй хүн тухайн бодлого, УИХ-ын шийдвэр үйл ажиллагаа нь ҮХ-ийн үзэл санаанд нийцэж байна уу үгүй юу гэдгийг ойлгож мэдэхгүй. Энэ хүрээнээс харвал улс төр гэдэг бохир заваан зүйл биш. Энэ бодлогын мөн чанар, яагаад энэ шийдвэр гаргасан бэ гэдгийг ойлгоогүй хүн шүүнэ гэдэг зовлонтой асуудал. Энэ шийдийг гаргахдаа тухайн үеийн улс төрийн  албан тушаалтны нөлөөлөлд автахгүйгээр ҮХ-ийн үзэл санаа, төрийн бодлогод харьцуулж шийд гаргах шаардлагатай.

ҮХЦ-ийн тухай хууль нийгмийн хөгжлөө даган хөгжиж байх ёстой. Иргэдийн үндсэн эрхийн маргаан болон ҮХ-ийн түвшинд тунхагласан олон асуудлыг ҮХЦ хяналтандаа авч, маргаан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орох нь зүй ёсны асуудал байх. 

Хуралдаан үргэлжилж байна.