Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2026.06.24 16:37
147
Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр гар утасны сүлжээ унагагч ашиглана

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу зургаадугаар сарын 25-ны өдөр англи хэл, түүхийн хичээлээр эхэлнэ. Нийт 49 мянган шалгуулагч бүртгүүлснээс 87 хувь нь энэ оны, 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Э.Цэрэнцоодол: Энэ жилээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, зохион байгуулалтад оролцох хянах багш нарын гар утсыг хурааж авахгүйгээр гар утасны сүлжээ унагаах, хамгаалалтын түгжээтэй кейс дотор хийнэ. Харин тусгай хэрэгцээт шалгуулагчийг нэмэлтээр шалгалтын төв бэлдэж, шалгалтыг зохион байгуулахаар байна.

Шалгалтуудын хуваарь:

- Зургаадугаар сарын 25-нд англи хэл, түүх

- Зургаадугаар сарын 26-нд хими, газар зүй, нийгэм судлал,

- Зургаадугаар сарын 27-нд биологи, математик,

- Зургаадугаар сарын 28-нд физик, орос хэл, монгол хэл

Шалгуулагч шалгалтын байранд нэг цагийн өмнө ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх хэрэгтэй. Дурдсан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын баримт бичиг зэрэг дөрвөн баримт бичгийг заавал авч ирэх ёстой.