

Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн (ШУТИС) Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа.
Хурлаар тус сургуулийн Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн баталсан Боловсролын сайдын 2026 оны А/129 дүгээр тушаалыг танилцуулж, цаашдын үйл ажиллагаанд мөрдөн ажиллах асуудлыг хэлэлцэв.
Тус тушаал нь Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан холбогдох дүрэм, журмын хүрээнд батлагдсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын мэдэгдлийг үндэслэн өмнөх бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.


Шинэчлэн баталсан бүрэлдэхүүнд:
Хурлаар Удирдах зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал, их сургуулийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, стратегийн төлөвлөлт, засаглалын шинэчлэлийн талаар санал солилцсон юм.
Мөн 2026-2027 оны хичээлийн жилд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн хяналтын тоог хэлэлцэн баталлаа.
Энэ хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, улсын хөгжлийн бодлого, инженер, технологийн салбарын хүний нөөцийн хэрэгцээнд тулгуурлан сургалтын чиглэл, хөтөлбөр бүрийн элсэлтийн тоог шинэчлэн тогтоох юм.
Энэхүү шийдвэр батлагдсантай холбогдуулан өмнө нь гарсан ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг шинэчлэн батлах тухай А/62 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.



