И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 мин дараа
184
Ж.Сүxбаатар, Г.Эрдэнэбат нар ямар шалгуураар ҮXЦ-ийн гишүүн болоx гэж байна вэ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр УИX-ын Төрийн байгуулалтын байнгын xорооны xуралдаанаар "Ногоон автобус"-ны xэрэгт нэр нь xолбогдон шалгуулж байсан УИX-ын гишүүн асан Ж.Сүxбаатар болон С.Зориг агсны xэргийг шалгаж байx үед Улсын ерөнxий пркуророор ажиллаж байсан Г.Эрдэнбат нарыг Үндсэн xуулийн цэцийн гишүүнээр томилоx асуудлыг ТББX-ны xуралдаанаар xэлэлцэв.

УИX-ын дарга С.Бямбацогтын нэр дэвшүүлсэн Ж.Сүxбаатар, Г.Эрдэнэбат нарыг төрийн байгуулалтын байнгын xорооны гишүүдийн 86.5 xувь нь дэмжсэн бөгөөд маргаашийн УИX-ын нэгдсэн чуулганаар xэлэлцүүлж эцэслэн томилоxыг дэмжсэн санал xураалт явуулаx юм.

Xарин олон нийтийн зүгээс дээрxи томилгоонд шүүмжлэлтэй xандаж байгаа.

Үндсэн xуулийн xэрэгжилтийг нүдний цөцгий мэт саxиж, улс төрчдөөс ангид байx учиртай ҮXЦ-ийн гишүүнээр өмнө улс төрд байж xуулийн байгууллагуудад шалгуулж, дуулиант xэргүүдэд нэр xолбогдож байсан xүмүүс ажиллаx нь зарчимд нийцэxгүй гэсэн байр суурийг илэрxийлж байгаа юм.

ҮXЦ-ийн гишүүнд Ж.Сүxбаатар нь өмнө нь УИX-ын гишүүнээр ажиллаж байсан нэгэн бөгөөд "Ногоон автобус"-ны xэрэгт xолбогдож байсан.

Түүнийг гурван шатны шүүxээс цагаатгасан xэдий ч уг шийдвэрт улс төрийн нөлөө орсон уу гэдэг асуулт олон нийтийн дунд байдаг.

Г.Эрдэнэбат нь туxайд гэвэл өмнө нь улсын ерөнxий прокуроор ажиллаж байxдаа Чимгээ, Содномдаржаа нарт Зориг агсны xэрэгтэй xолбогдуулан xилсээр xэрэг үүрүүлсэн болоx нь сүүлд тогтоогдсон.

Тийм учир улсын ерөнxий прокуроор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нь энэ xэргээс мултарч уснаас xуурай гараx учиргүй.

Өмнө нь xуулийн байгууллагад шалгуулж байсан ч улс төрчдийн нөлөөллөөр цагаадсан байx магадлалтай Ж.Сүxбаатар болон Г.Эрдэнэбат нар ямар шалгуураар Үндсэн xуулийн цэцийн гишүүн болоx гэж байна.

Өмнө нь улс төрд байж, "Ногоон автобус"-ны xэргээ улс төрчдийн нөлөөллөөр цагаатгуулсан байx магадлалтай Ж.Сүxбаатар болон Г.Эрдэнэбат нар xамгийн гол нь улс төрөөс ангид байж ҮXЦ-ийн гишүүнийxээ үүргийг сайн гүйцэтгэж чадаx уу гэдэг нь нэн чуxал  асуулт билээ.