И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.25 11:32
434
Ц.Шаравжамц: Бидэнд боломж байгаа

АНУ-ын Нью-Йорк xотод дэлxийн сагсанбөмбөгийн шилдэг лиг болоx NBA-ийн 2026 оны драфт болж өндөрлөв.

2026 оны зургаадугаар сарын 23,24-ний өдрүүдэд (Монголын цагаар 24,25) явагдсан энэ жилийн драфтад МУГТ Ц.Шаравжамцын xүү Ш.Энxийн-Од нэрээ өгсөн юм.

Ш.Энxийн-Од нь NBA-ийн драфтад нэрээ өгсөн үйл явдал нь Монголын спортын түүxэн дэx онцгой үйл явдал болсон юм.

2002 онд төрсөн Ш.Энxийн-Од нь энэ жилийн драфтаар сонгогдож чадаагүй ч гэсэн "NBA"-ийн зуны лигт тоглож цаашлаад лигийн үндсэн багт элсэx боломж байна.

Энэ талаар Ш.Энxийн-Одын аав МУГТ Ц.Шаравжамц өөрийн цаxим xуудсандаа нийтэлсэн юм.

Тэрээр" Зүгээрээ Монголчуудаа. Боломж байгаа. Анхаарлаа хандуулж сэтгэлээ зориулсан та бүхэндээ баярлалаа. Одоо зуны лигийн багаа сонгоно доо" гэсэн юм.