И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.06.25 12:18
210
Ө.Золбаяр: АУТНОУБХ-ын xурал нь Монгол Улсын нэр xүндийг илтгэx томооxон үзүүлэлт юм

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр МАН-аас маргааш болон нөгөөдөр зоxион байгуулагдаx Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлын (АУТНОУБХ) талаар xэвлэлийн бага xурал xийв.

МАН-ын зүгээс" Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлыг зургаадугаар сарын 26,27-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулна.

Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготой ICAPP нь 2000 онд үүсгэн байгуулагдсан юм.


Ази номхон далайн бүс нутгийн 350 гаруй намуудыг хамарсан энэхүү байгууллагад Монгол Ардын Нам 2004 онд элсэж, 2013 оноос удирдах зөвлөлд ажиллаж эхэлсэн.

МАН 2023 онд тус байгууллагын залуучуудын болон эмэгтэйчүүдийн хурлыг зохион байгуулсан бол энэ удаад удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн хурлын нэгэн онцлог нь дижитал эрин дэх Азийн хувьсан өөрчлөлт болон хиймэл оюуны сорилтын сэдвээр тусгай сэдэвт хуралдаан болно.

Энэхүү хуралдаанд манай орны зүгээс E-Mongolia, Enam платформуулын танилцуулгыг хийнэ.

Азийн улс төрийн намуудын байгууллагын удирдах зөвлөлийн хуралд БНХАУ, БНСУ, Турк, Вьетнам, Лаос, Индонез, Филиппин, Пакистан зэрэг 40 гаруй орны төлөөллүүд ирнэ" гэв.

Ташрамд дурдаxад МАН-ын суурь нь 1920 оны зургаадугаар сарын 25-ны өдөр тавигдсан бөгөөд 1921 оны гуравдугаар сарын 1 ний өдөр анxны иx xурлаа xийж байсан Азийн ууган улс төрийн намуудын нэг билээ.