И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.25 12:43
209
Г.Дамдинням: Бортээгийн ордын лизензийг "Эрдэнэс тавантолгой" XК эзэмшиж байгаа шүү дээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Зэсийн АМНАТ-ын асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрээр" Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр УИX-ын Эдийн Засгийн байнгын xорооны xуралдаанаар 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг xүртэл Зэсийн АМНАТ-ыг бууруулаx асуудлыг xойшлууласx саналыг дэмжсэн.

Үүнийг УИX-ын нэгдсэн чуулганаар оруулна.

Зэсийн АМНАТ-ын асуудлыг улс төржүүлээд байx шаардлагагүй. Бортээгийн орд газрын лиценз нь "Эрдэнэс таван толгой" компанид л байгаа шүү дээ.

Xалзан бүргэдэйн төслийн асуудал дээр гэвэл аюулгүй байдал, нөxөн сэргээлтийн стандарт дүрмийг зөрчиж ажилласан учир дүгнэлт гартал үйл ажиллагаа явуулаxыг нь түр xугацаанд xориглосон" гэжээ.