

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Тамхины тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.
Тамхины тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяабайр сууриа илэрxийлэв.
Тэрээр “Ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийж, Тамхины тухай хуулийг энэ чуулганаар батлах төлөвлөгөөтэй байна.
Электрон тамхи, янжуур тамхи хоёрын үнэ харилцан адилгүй учраас ижил хэмжээний татвар тавих нь үнийн зөрүү их үүсгэх магадлалтай учраас электрон тамхинд бага татварыг ноогдуулах саналыг оруулж ирж байна.
Хаалттай орчинд электрон тамхи татахгүй, зөвхөн тамхи татах цэгт татахаар зохицуулна.
Электрон тамхины никотин агуулсан тамхи, тамхин бүтээгдэхүүнээс онцгой татвар авахыг дэмжсэн.
Харин тоног төхөөрөмж, эд ангиудаас нь ердийн гаалийн татварыг авна. Жимс болон бусад амтыг хориглоно. Гааны тухайд хувьдаа эргэлзэж байна” гэлээ.
