

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар энэхүү ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.
Түүнээс энэ талаарх байр суурийг нь тодрууллаа.
Тэрээр “Би намрын чуулган болон байнгын хороо ажлын хэсэг дээр өөрийнхөө байр суурийг байнга илэрхийлж байгаа.
Ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар нэмэлт саналаа бичгээр ч илэрхийлсэн.
Энэ хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Бүрэн боловсорч, хамрах хүрээний хүчин зүйлсээ хамарч чадаагүй, заримаас нь тойрсон, шийдлээс айж зугтаасан ийм л байна.
Тийм учраас хуулийн төслөө татаж авч, нэмж засварлахыг О.Номинчимэг гишүүнд зөвлөсөн.
Электрон тамхи худалдаалах хууль бус цэгүүд, амт үнэрийн тал дээр ялгамжгүй хандах, татварыг ялгаатай байдлаар тогтоох зэргийг нэмж хэлэлцэх шаардлагатай” гэв.
