Улс төр
2026.06.25 15:07
208
О.Цогтгэрэл: 2028 оны сонгуульд бэлтгэх ажлын хэсгээ байгууллаа

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдөр Ардчилсан нам сонгуульд бэлтгэх ажлын хэсгээ байгууллаа. Ирэх Даваа гаригаас эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-д сонгуульд нэр дэвших сонирхол бүхий гишүүд хүсэлтээ гаргаж эхэлнэ. Ардчилсан намын албан ёсны гишүүнчлэлтэй хүн бүр нэр дэвших хүсэлтээ гаргах боломжтой юм.

Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл: “Хоёр жилийн өмнөөс зохион байгуулалтанд орох дүрмийн дагуу 2028 оны сонгуульд бэлтгэх ажлын хэсэг байгууллаа". Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сонгууль, сунгаан, нэр дэвшүүлэх үйл явцад өнөөдрөөс орж байна. 

Ирэх долоо хоногт Ардчилсан намын 12 бодлогын зөвлөл байгуулагдаж, дотоод шинэчлэл дуусна. Мөн намаас УИХ-д тавьж байгаа шаардагууд бүрэн дүүрэн биелэж байна. Бид нар шаардлага гэдгийг УИХ-ыг гацаах сөрөг хүчин гэхээсээ илүү бүтээлч, зөв зохистой байр суурийг илэрхийлж байгаа.

Манай нам зөвхөн сонгуульд ялалт байгуулах зорилготой улс төрийн хүчин биш. Ардчилсан нам холоос ялалтын төлөө биш, зөв зүйтэй засаглалын төлөө холоос урт хугацааны өмнөөс бодлоготойгоор бэлдэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ардчилсан намын тухайд нэр дэвшигчдийг 24 сарын хугацаанд дөрвөн удаа шалгаруулалт явуулж, үнэлгээний журмаар тодруулна гэж мэдэгдлээ.