Улс төр
2026.06.25 15:21
273
Д.Цогтбаатар: Төрийн байгууллагуудын заxирлууд цалингаараа тэрбумтан болж байна

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар улсын төсвийн урсгал зардал их байгаа талаар дараах зүйлийг хэллээ.

Төрийн байгууллагуудын заxирлууд цалингаараа тэрбумтан болж байна Аудитын байгууллагаас гаргасан судалгаагаар Төрийн банкны захирал 2021-2024 онд 2.1 тэрбум төгрөгийн цалин авсан байна. Төрөөс зөвхөн цалингаар тэрбумтан төрж байна.

Дээрээс нь элдэв төрлийн шахаануудаа хийнэ. Энийг ил тод ярьдаг болгоё гээд хуулийн төсөл санаачлаад өргөн барихаар Монгол Ардын Намынхан янз бүрээр гацааж байгаад улсын төсвийн гүйцэтгэлээ баталлаа. Энэ мэтчилэн бид нар алдаа дутагдлуудыг ил ярьж, шаардаж байж сайжирна.

Улсын төсөв батлах үеэр бүх хүн анхаарлаа хандуулдаг хэр нь гүйцэтгэлийг нь наадмын өмнө байнгын хороод, чуулганаар нэг нэг оруулаад л баталчхаж байна. Ингээд хэлэлцсэн болоод яваад байвал сайжрахгүй. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд бичиг хэрэг, хангамж бараа материалын зардал, түрээсийн зардал гээд маш их дүнгүүд тавьж өгдөг.

Улсын төсвөөс урсгал зардал нь 70 орчим хувийг эзэлдэг. Энэ бүх тансаглалтай холбоотой зардлуудаа танаад өгөөч гэхэд үгэнд ордоггүй. Төрийн өмчит уул уурхайн компанийн хэвлэлийн ажилтан нь гэхэд л 12 сая төгрөгийн цалинтай байна.