

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд байгуулагдсан Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, эрүүл ахуйн дэд хорооны VII хурал өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр болж, арга хэмжээний зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна.

Хуралд дэд хорооны ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн болон ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, ОБЕГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Тус дэд хорооны үндсэн чиг үүрэг нь:


Энэ удаагийн хурлаар Коп 17 /COP-17/ бага хурлын үйл ажиллагааны төлөвлөгөө болон оролцогчдын хоол хүнс, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл солилцож, холбогдох асуудлаар байр сууриа нэгтгэв. Тодруулбал:
Хурлын хүрээнд олон улсын арга хэмжээний үйлчилгээ, хоол хүнсний хангамж, эрүүл ахуй, логистикийн бэлтгэлтэй холбоотой шийдвэрүүдийг уялдуулах, цаашид хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг тодорхойлоход анхаарч байгаа юм.

