m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2026.06.26 10:00
207
Хөвсгөл нуурыг цэвэрлэх аянд Эрдэнэбулган сумын төрийн албан хаагч, иргэд оролцож байна

Эрдэнэбулган сумын 65 төрийн албан хаагч, иргэд Хөвсгөл нуурыг цэвэрлэх аянд оролцож байна. Цэвэрлэгээний явц 65 хувьтай байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян 5 дахь өдрөө үргэлжилж байна. Аянд Хөвсгөл аймгийн 7 сум, ААН-үүд оролцож байгаа бөгөөд нийт 800 орчим км газар нутгийг цэвэрлэж байгаа юм.