

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, улсын ерөнхий прокурор асан Г.Эрдэнэбат нарыг томилох эсэх асуудлыг эцэслэлээ. Нэр дэвшигч Ж.Сүхбаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг 90 гишүүнээс 76 гишүүн дэмжиж, 84.4 хувийн саналаар өнөөдрөөс эхлэн ҮХЦ-ийн гишүүнээр томилогдлоо.
Татгалзсан 14 гишүүдийг дурьдвал, УИХ-ын гишүүд болох Н.Алтанхуяг, З.Мэндсайхан, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, Б.Батбаатар, Г.Очирбат, Д.Батбаяр, Б.Тулга, Э.Болормаа, Да.Цогтбаатар,Ж.Галбадрах, О.Цогтгэрэл, М.Ганхүлэг, Б.Чойжилсүрэн нар байлаа.
Нэр дэвшигч Г.Эрдэнэбатыг томилох асуудалд 91 гишүүн оролцсоноос 81 гишүүн дэмжиж, өнөөдрөөс ҮХЦ-ийн гишүүнээр өнөөдрөөс томилогдлоо. Ийнхүү бүрэн эрх нь дуусгавар болсон Г.Баясгаланг мөн өнөөдрөөс ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөллөө.
