m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.06.26 11:08
264
Зураг дарж, торгууль илгээхийг болиулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Иргэн Г.Рэнцэн зураг дарж, торгууль илгээхийг болиулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогоор тус өргөдөлд 282 хүн гарын үсэг зураад байгаа бөгөөд 33,000 хүн гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулж, цаашид хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.  

Өргөдөлд "Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавьмаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш үе үеийн хотын дарга,засаглалын буруу учир 102 апп торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ. 

Санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 22-нд дуусна. Та бүхэн саналаа өгөхийг хүсвэл энд дарж өгнө үү.