m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
142
ТАБ: Хамгийн өндөр цалингийн сантай төрийн өмчит компанийн захирлын сан жилийн 778.8 сая төгрөг

Төрийн аудитын байгууллагаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 2025 оны цалингийн санд хийсэн аудитын талаар мэдээлэл хийлээ.  ТАБ-аас "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд  46327 ажилтан аижллаж байна. Эдгээрт  2.5 их наяд төгрөгийн цалин, түүнтэй адилтгах урамшууллын зардал гарч байна гэх тооцоолол гарсан. Тайланд 2025 онд  349 дээд шатны удирдах албан тушаалтан 34.5 тэрбум төгрөгийн цалин, түүнтэй адилтгах хөлс зарцуулжээ. 4248 дунд шатны албан тушаалтанд 280 тэрбум төгрөгийн цалин хөлс,  41730 гүйцэтгэх албан тушаалтанд 2.2 их наяд төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах зардал гарчээ. 

Цалингийн зардалд судалгаа хийж үзэхэд цалингийн сарын болон жилд авах дүн салбараасаа хамаараад өөр өөр байна. Тухайлбал, нийтийн үйлчилгээний салбар хамгийн бага, хамгийн өндөр байгаа нь уул уурхай, эрчим хүчний салбарын цалингийн зардал өндөр байна. Уул уурхайн 10 хуулийн этгээдийн цалингийн зардалд шинжилгээ хийж үзсэн. Гэхдээ гарч байгаа зардлын түвшин жилдээ олж байгаа цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэсэн үг. Үүнд цалин хөлс, унаа хоолны зардал, үр дүнгийн урамшуулал байдаг. 10 саяас дээш цалинтай байх магадлал бүхий төрийн өмчит 40 ААН гарч ирсэн. 

Төрийн өмчийн захирлын цалингийн санд аудит хийж үзэхэд хамгийн өндөр нь жилийн 778.8 сая төгрөг байна. Энэ нь цалин, түүнтэй адилтгах орлого. Дараагийх нь  234 сая төгрөгийн зардал гарчээ. 

Албан хаагчдын тоо, цалингийн сантай харьцуулсан судалгааг мөн хийсэн. Үүнд 1.4 хувь нь удирдах албан тушалатан, дунд шатны албан тушаалтны цалингийн зардал 11 хувь, гүйцэтгэх албан тушаалтны цалингийн зардал 87 хувийг эзэлж байна. 

Мөн бид үйл ажиллагааны ашиг, алдагдалд судалгаа хийсэн. Үүнд 102 хуулийн этгээдэд 24.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 19 их наяд төгрөгийн зардал гаргасан байна. Санхүүгийн байдлын тайланд 143 их наяд төгрөгийн хөрөнгөтэй нийт өр төлбөр 42 тэрбум төгрөг байна. Үүнээс харахад төрийн өмчийг захиран зарцуулах, өмчийн удирдлагыг сайжруулах, бодлого зохицуулалтад тусгайлан бодлого гаргахгүй бол өр төлбөр үүсэхээр байна. 

Орон нутгийн өмчит болон хуулийн этгээдэд 21174 ажилтан 608 тэрбум төгрөгийн цалингийн зардал гаргажээ. Удирдах ажилтан 1.8 хувь буюу 388 удирдах албан тушаалтан, 8.1 хувь буюу 1714 нь дунд шатны үлдсэн 90 хувь нь гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байна. 

Орон нутаг дахь 354 хуулийн этгээдээс 171 нь ашигтай буюу 369 тэрбум төгрөгийн ашигтай, 159 хуулийн этгээд алдагдалтай буюу 140 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ашигтай ажилласан 171 байгууллага орон нутгаас 961 тэрбум төгрөгийн татаас авсан харагдаж байгаа нь  орон нутгаас татаас, санхүүжилт авч байж, ашигтай ажилласан гэж харагдаж байна. Бодлогын хувьд өөрчлөх шаардлагатай гэх дүгнэлт гарсан. 

Төрийн өмчийг түрээслэхдээ 1139 гэрээгээр 81100 ам метр талбай түрээсэлж,  11.1 тэрбум төгрөг болж  өссөн. Түрээсийн орлого байнгын өсөлттэй болж байгаа сайн үзүүлэлт. Үүнээс 4.6 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн.  Эсэргээрээ 700 гэрээгээр 162 мянган ам метр талбайг бусдаас түрээсэлт, үүнд 36.1 тэрбум төгрөг зарцуулж байна. 

Төрийн өмчит компаниуд  11.1 тэрбум төгрөгийн түрээсийн орлого олж, 36.1 тэрбумын түрээсийн зардал гаргаж байна. Үүнээс түрээс, түрээслүүлэх бодлогодоо мөн өөрчлөлт оруулах шаардлагатай нь харагдаж байна" гэлээ.