

Ковид-19 цар тахлын өмнө АНУ-д ахлах сургуулиа төгсөөд их сургуульд элсэх хугацаагаа нэг жилээр хойшлуулж "gap year" буюу завсарлагын жил авдаг сурагчид харьцангуй цөөн байсан. Цар тахлын өмнөх жилүүдэд ойролцоогоор 40,000-60,000 орчим оюутан ийм завсарлага авдаг байжээ. Энэ тоон үзүүлэлтийг хувиар авч үзвэл ахлах сургуулиа төгсөгчдийн дөнгөж 1.8 хувь нь л завсарлага авдаг байсан гэсэн тооцоо бий.
Харин 2020 онд цар тахал дэлгэрч, их дээд сургуулиуд хичээлээ цахим хэлбэрт шилжүүлснээр энэ тоо огцом өссөн байна. 2020-2021 оны хичээлийн жилд “gap year” авсан оюутны тоо 130,000 хүрч огцом нэмэгдсэн бөгөөд элсэлт хойшлуулалтын хувь 4.9% болж гурав дахин нэмэгдсэн. Тэргүүлэх их сургуулиудад тус үзүүлэлтийн өсөлт бүр ч илүү байна. Тодруулбал, Харвардад ердийн жилд элсэлтээ хойшлуулж буй оюутны эзлэх хувь гурав дахин нэмэгдэж, нэгдүгээр түвшний оюутны 20% нь завсарлага авч, MIT-д энэ тоо 1%-иас 8% болж, Бэйтс коллежид мөн даруй 3 дахин өсөж 10% болсон байна.
Цар тахлын дараа энэ тоо буцаад хэвийн хэмжээндээ орсон буюу 2023 онд төгссөн оюутнуудын 2.6% нь gap year авсан нь цар тахлын өмнөх 2019 оны төгсөгчдийн тоотой ижил түвшин юм. Их сургуулийн элсэлт хойшлуулалтын хувь ч цар тахлын хоёр дахь жилд 1.9% болж буурч, цар тахлаас өмнөх түвшиндээ буцсан байна.
Дээрх өөрчлөлтөөс дэлхий нийтэд тохиосон цар тахал залуучуудын боловсролын замналд хандах хандлагыг өөрчилснийг харж болохоор байна. Өмнө нь “gap year” авахыг "цаг алдах" гэж үздэг байсан бол үүнийг өнөөдөр олон залуучууд өөрийгөө танин мэдэх, ур чадвар эзэмших, ирээдүйн чиглэлээ тодорхойлох боломж гэж үзэх болсон.
Энэ нөлөө Монголд ч мэдрэгдэж эхэлсэн. Их, дээд сургуульд шууд элсэхийн оронд нэг жил ажиллаж, гадаадад туршлага хуримтлуулж, эсвэл өөрийгөө бэлдэхээр шийддэг Монгол залуусын тоо нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн нийтлэг чиг хандлага Монголын өсвөр үеийнхэнд ч нөлөөлж, "gap year" хэмээх ойлголт аажмаар танил болж байгаа нь үүний нэг илрэл юм.
Гэвч “gap year”-ийг үр бүтээлгүй өнгөрүүлэх нь эрсдэлтэй байна. Тухайлбал, бодит ажлын туршлага хуримтлуулахгүй, ур чадвар эзэмшихгүй энэ хугацааг өнгөрөөх нь цаашид хүний нөөцийн чадавхад хоцрогдол үүсгэж байна
https://www.gapyearassociation.org/blog/7-gap-year-trends-to-know-in-2024/
