

Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2026 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна. Тус хэлтэс нь Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, Сорилтын лабораторийн шинжилгээ, Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, Хэмжил зүйн хяналт шалгалт, Сорьцын хяналт шалгалт, Стандартын салбар сан гэсэн 6 төрлийн төрийн үйлчилгээг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд хүргэн ажиллаж байна.

Эхний хагас жилийн байдлаар дараахь ажлуудыг хийж хэрэгжүүллээ.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хүрээнд:
Масс, цахилгаан, эзэлхүүн, даралтын хэмжлийн төрлөөр 668 ш хэмжих хэрэгслийг холбогдох стандартуудын арга аргачлалын дагуу шалгаж баталгаажуулан, стандартын шаардлагыг хангуулан ажиллалаа.
Сорилтын лабораторийн хүрээнд:
MNS ISO/IEC 17025:2018 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага стандартын хүрээнд 5 дахь удаагаа 4 жилээр итгэмжлэгдэн ажиллаж буй Сорилтын лаборатори нь тайлант хугацаанд 139 аж ахуй нэгж, иргэний 24 төрлийн бүтээгдэхүүний 760 сорьцонд 1804 үзүүлэлтээр холбогдох стандартуудын арга аргачлалын дагуу сорилт шинжилгээг хийж аюулгүй үзүүлэлтийг тогтоосон ба эерэг дүнтэй сорьцын тоо 59 гарсан байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын хүрээнд:
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2025 оны А/298 тоот тушаалаар бүтээгдэхүүн, үйлчилгээнд баталгаажуулалт гүйцэтгэхээр 2 жилийн хугацаагаар итгэмжлэгдсэн бөгөөд тус тушаалаар баталсан 10 ангиллын 35 төрлийн бүтээгдэхүүн, 21 төрлийн үйлчилгээний үйл ажиллагаанд баталгаажуулалт хийхээр хамрах хүрээнд тусгагдсан.

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн нь аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг cert.masm.gov.mn цахим системээр хүлээн авч, холбогдох стандартуудын дагуу тохирлын үнэлгээ хийж, Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Тохирлын гэрчилгээ шинээр олгох болон сунгах эсэхийг шийдвэрлэж байгаа бөгөөд тайлант хугацаанд 14 аж ахуй нэгжийн хүсэлтийг шийдвэрлэсэн. 3 аж ахуй нэгжид 38 экспортын гэрчилгээ олголоо.
Стандартын салбар сангийн хүрээнд:
14 аж ахуй нэгж байгууллагад 32 төрлийн 42 ш хэвлэмэл стандартаар үйлчиллээ.
Чулуун дарь овоо ХХК-ны Баян шарга арьсан эдлэлийн үйлдвэр нь 2024 онд бүртгүүлсэн CS 11-0565:2024 Өргөлийн уут. Техникийн шаардлага, CS 11- 0563:2024 Арьсан цүнх. Техникийн шаардлага, CS 11-0564:2024 Нурууны бүс. Техникийн шаардлага гэсэн 3 стандартын хугацаа дууссан тул 2030.04.05 хүртэл 4 жилээр сунгуулсан. 2026 онд гар утасны гэр болон дээлийн арьсан бүс гэсэн 2 бүтээгдэхүүн дээрээ байгууллагын стандарт шинээр боловсруулан бүртгүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мөн 15 төрийн байгууллагын 413 төрийн албан хаагчдад MNS 7068:2025 Төрийн албаны үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага стандартаар сургалт мэдээллийг өгсөн.
Хэмжих зүйн хяналт, шалгалтын хүрээнд:
“Салбарын хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө”-г үндэслэн Хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох стандартын дагуу төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гарсан зөрчил дутагдлыг арилгуулан ажиллалаа. 1 иргэнээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хэлтсийн Улсын ахлах байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12/28-01 тоот удирдамж гарч Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа 10 шатахуун түгээх станцад Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох стандартын дагуу Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжитэн нар хяналт шалгалт хийж 3 заалттай зөвлөмж хүргүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хүргүүлэн ажиллалаа.


