

Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой тодруулга авлаа. Тэрээр "Энэ жил улсын хэмжээнд 55 сургуульд ЭЕШ-ын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Бүгд камер, цагдаа, тагнуулын хяналтанд явж байгаа. Би өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн боловсролд онцгойлон анхаарсан. 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхдаа би хоёр удаа тус аймагт очиж ажилласны үр дүнд Баян-Өлгийн боловсролын түвшин сайжрах хандлага гарч байгаа. Гэвч бусад аймгуудтай харьцуулахад муу байгаа. Тэр тусмаа монгол хэлний түвшин. Баян-Өлгий аймагт энэ жил 9.1-нээс өмнө сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг атистатчилъя. Монгол хэлний багш нарыг атистатчилъя гэж байна. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн ЕБС-д нэгдүгээр ангид төрөлх хэлээрээ, 2-6-р ангид зарим хичээл монгол хэлээр, зургадугаар ангиас бүх хичээл монгол хэлээр хичээллэж байгаа" гэлээ.
