m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
44 мин өмнө
159
З.Мэндсайхан: Алт бол хурдан эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байгалийн баялаг

Сангийн сайд З.Мэндсайханаас Засгийн газраас өргөн барьсан зарим уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийн талаар тодрууллаа. Тэрээр "Засгийн газраас өргөн барьсан зарим уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг их хуралд өргөн барьсан. Үүнд алтны гурван төслийг өргөн барьсан. Учир нь өнөөдөр дэлхийн зах зээлд алт, зэсний үнэ өндөр үнэтэй байна. Алт бол бусад байгалийн баялгийг бодвол хурдан эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байгалийн баялаг гэж үздэг. Иймээс нөөц нь тогтоогдсон, ашиглалтад ороход бэлэн, маш хурдан үр дүнгээ өгөх гурван ордыг оруулж ирж байгаа юм. Өмнө нь энэ асуудал орж ирж их хурлаар дэмжигдсэн ч ерөнхийлөгч тусгай хамгаалалттай бүс нутгийн зарим хэсэг орсон байна гэдгээр хориг тавьсан. Сая бол дархан цаазтай газруудыг хассан.  Гацууртын орд болон Ноён ууланд байгаль орчны үнэлгээ хийгээд, түүхийн археологийн олдворт нөлөөлөхгүй, хол зайтай байна гэ координатыг нь тогтоогоод оруулж ирж байгаа. Алтны гол ач холбогдол татварын орлого гэхээс илүүтэй гадаад валютын нөөцөд хамгийн их нөлөө үзүүлдэг. Өнөөдөр манай улсын гадаад валютын нөөц 7.5 тэрбум байна" гэлээ.